Статистикчид ажлаа дүгнүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Статистикчид ажлаа дүгнүүлэв

Завхан аймгийн Статистикийн хэлтсээс өнгөрсөн долоо хоногт Цэцэн-Уул, Сантмаргац сумын статистикийн ажилт­нуудын ажил байдалтай газар дээр нь танилцан, заавар зөвлөмж өглөө. Дээрх суманд хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хөтлөлт 60-80 хувьтай байсан бөгөөд энэ үеэр сумдын үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд статистикийн үйл ажиллагааны талаар сурталчилгаа хийж мэдээлэл өглөө. Мөн Монгол Улсад дэлхийн долоон тэрбум дахь иргэний чацуутанг аймаг, сум бүрээс тодруулах ажил Завхан аймагт амжилттай явагдаж, чацуутнаар тодорсон хүүхдүүдэд аймгийн Засаг дарга Я.Санжмятав, Статистикийн хэлтсийн дарга Д.Оюунгэрэл нар баяр хүргэн гарын бэлэг гардуулжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж