
Сонирхуулахад, Д.Болдын фенүүд түүний Facebook хуудсаар дамжуулан “Д.Болдын тоглолт болон Улс тунхагласны баярын өдөр Монгол Улсын төрийн далбаагаа мандуулъя” хэмээн уриалга гаргаад байгаа. Тэгвэл, Д.Болд ч үүнийг дэмжиж, “Монголын Улсын нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүхэн төрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгааныхаа хойморт залах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг энэ оны долдугаар сард гарсан байдаг. Төрөө дээдлэх, түүх, ёс заншлаа хүндэтгэх, “Монгол поп” тоглолтын утга санааг улам тод томруун болгоход төрийн далбаагаа мандуулах санаачилга нийцэж байгаа тул фенүүдийнхээ уриалгыг би 100 хувь дэмжиж байна. Би ч гэсэн төрийн далбаатайгаа очно” хэмээн FB хуудсандаа бичжээ.
Г.Даша