Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Би нарийхан зөрөг замаар
алхалж байна. Энэ зам үргэлжилсээр харанхуй хонгил, гэрэлтэй гудамж,
олсон гүүр, хааяа хүйтэн горхи, цөн түрэх голыг гатлуулан өнгөрүүлдэг.

Халуун нар төөнөж байна.
Харуй бүрий болтол хамаг хөлс минь цувна. Хааяа тэргэл саран гэрэлээ
харамлан харамлан газраар тусгалаа дуртай дургүй хаялана.

Би алхсаар л, эргэж
харвал харамсал бахархал холилдон сүлэлдэн зурайна. Харин урдах зам минь
алхмын төдийд л гэрэлтэн сүүмийж байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж