Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчдийн анхааралд :

Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж цасан шуурга шуурч  нэмж хүйтэрнэ.

2011 оны 11 дугээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон говийн  ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, зүүн хагаст баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор  Идэр, Тэс, Хэрлэн голын сав, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар18-23 градус хүйтэн, Цэцэрлэг, Арвайхээр хот болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар  9-14 градус хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ..Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт 22 градус хүйтэн, харьцангуй чийг 73  хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.

2011 оны 11-р сарын 22-наас 11-р сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 23-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи  ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч Идэр, Тэс, Хараа, Ерөө,Хэрлэн,  Халхголын сав газар, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж