Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2011.11.20-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 14-18-ны хооронд Монголын хөрөнгийн биржид таван удаагийн арилжаа явуулж, нийт 83 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 2.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн 2.6 мянган ширхэг “Монгол мах” бондыг 26.0 сая төгрөгөөр арилжжээ.

  • ТОР-20 индекс 21438.36 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 432.83 нэгжээр буюу 2.1%-иар өсчээ. Индексийн сагсад багтах Талх чихэр /13.9%/, АПУ /9.1%/, МЦХ /3.6%/, Таван толгой /0.1%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.
  • Зах зээлийн нийт үнэлгээ 54.9 тэрбум төгрөгөөр буюу 2.5%-иар өсч, 2 их наяд 271.1 тэрбум төгрөг болсон байна.  Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Баялаг налайх /100.8%/, Хасу мандал /100.6%/, Дорнод /98.3%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Чацаргана /27.5%/, Монгол савхи /12.4%/, Гутал /10.2%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
  • Нийт 83 үнэт цаас арилжигдсанаас 55 үнэт цаасны ханш өсч, 20 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /863.2 мянган ширхэг/, Гермес центр /191.9 мянган ширхэг/, Багануур /109.2 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.
  • Үнийн дүнгээр Багануур /1.6 тэрбум төгрөг/, Ремикон /130.5 сая төгрөг/, АПУ /91.9 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж