“Ард түмнээ сонсъё” аяныг гадаадад үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.20-нд нийтлэгдсэн

“Ард түмнээ сонсъё” аяныг гадаадад үргэлжлүүлнэ

МАН-аас “Ард түмнээ сонсъё” аяныг бүх 21 аймаг, нийслэлд өрнүүлсэн. Тэгвэл ирэх жилээс гадаадад байгаа монголчуудынхаа дунд аяныг үргэлжлүүлэх юм байна. Ууган намынхан 2010 оноос гадаад орнуудад итгэмжит төлөөлөгч ажиллуулж эхэлжээ.  Англи, Швед, БНСУ-д итгэмжит төлөөлөгч томилон  Хятад, ХБНГУ, АНУ-д томилох судалгаа хийж байгаа аж.  Албан бус тоогоор Монголын 200 гаруй мянган  иргэн гадаадад амьдарч байгаа нь хоёр том аймгийн хүн амтай дүйж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард МАН-ын  “Ард түмнээ сонсъё” аяныг хамгийн олон монголчууд аж төрдөг БНСУ-д  хийж, гурван  мянга гаруй иргэдтэй уулзан санал бодоыг нь сонсчээ. Тэгвэл 2012 онд АНУ, Англи, Швед, Германд “Ард түмнээ сонсъё” аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
                       

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж