Галын шалтгааныг нарийн шалгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.20-нд нийтлэгдсэн

Галын шалтгааныг нарийн шалгуулна гэв

МАН-ын Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр гал гарсныг тус намынхан зориудын ажиллагаа байж магадгүй хэмээн сэжиглэж буй бололтой.  МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатарын хэлснээр бол галын шалтгааныг нарийн шалгуулах ажээ. Учир нь маргааш Улсын комисст хүлээлгэж өгөхөөр 24 цагийн турш ажиллаж байх хугацаанд хоёр давхарт нэгэн зэрэг гал гарсан нь анхаарал татаж байгаа юм байна. Харин дээрх үйл явдал болоход Тусгаар тогтнолын ордонд ирсэн МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Цахилгааны монтажид гэмтэл үүссэний улмаас гал гарсан юм шиг байна, оч нь хөөсөнцөрт авалцсан” гэж мэдэгдсэн нь олон нийтийн дунд янз бүрийн ойлголт төрүүлэхгүй гэсэндээ хэлсэн үг бололтой.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж