![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2010/11/40c783f1c3d4d4bc/a03be26bc919c87ebig.jpg)
Өвөрхангай аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн ээлжит чуулган “Орон нутгийн хөгжилд эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо” нэртэйгээр өнөөдөр хоёр дахь өдрөө Арвайхээр суманд боллоо. Энэхүү чуулганд тус аймгийн сумдын төлөөллүүдээс бүрдсэн 299 төлөөлөгч оролцож байна. Чуулганд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн З.Энхболд, УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт нар урилгаар оролцож илтгэл тавилаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Батчимэг, Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн хурлын ардчилсан намын ажлын албаны дарга Б.Одгэрэл зэрэг ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны төлөөллүүд Өвөрхангай аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцож байна.
Г.Дарь