Халимагт Бурхан багшийн чандрыг заллаа

Хуучирсан мэдээ: 2011.11.20-нд нийтлэгдсэн

Халимагт Бурхан багшийн чандрыг заллаа

ОХУ-ын Халимаг улсын нийслэл Элстэйд Шри-Ланкаас Бурхан багшийн чандраас залж авчирчээ. Ариун чандрыг Халимаг улсын  ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов, Дилов хутагтын хойд дүр Данзанламид, Элстэйн бурхны шашны хуврагууд хүлээн авч Алтан хийдэд залсан байна. Халимаг нь  Европ тив дэх Буддын шашинтай цорын ганц улс бөгөөд Бурхан багшийн чандар ч Европт залагдсан анхны тохиолдол болж буй юм.  Шри-Ланкийн тал Халимагт бурхны шашныг дэлгэрүүлэхэд оруулсан их хувь нэмрийг нь үнэлэн Кирсан Илюмжиновт Бурхан багшийн чандраас илгээсэн агаад энэ үйл явдлыг халимагчууд 15 жил хүлээжээ.

Бурхны шашинт орнуудад Бурхан багшийн чандар нь Будда бурхны биетэй утга адил зүйл хэмээн үздэг бөгөөд 2500 жилийн өмнө  таалал төгссөн Бурхан багшийн  адил чандрыг дээдлэн сүсэглэх ёстой гэдэг.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж