
МАН-ын удирдлага ээлжит бага хурлаа энэ сарын 28-нд хийхээр товлож уг хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийнэ гэдгээ зарлаад байсан юм. Уг ордны нээлт энэ сарын 26-нд, Улс тунхагласны ойн өдөр болох байсан ч өнөөдөр дээд давхруудад нь гал гарснаар шинэ ордонд хуралдах нь өнгөрөв бололтой. Долоо хоногийн өмнө Төрийн ордонд болсон МАН-ын 1000 эмэгтэйн чуулганы үеэр “Бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийнэ” гэдгийг уг барилгын даамал гэгддэг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх зарлаж байсан юм.
Д.ОЮУН