
-ОХУ дотооддоо одоо хэр нь шатахууны хомсдлоос бүрэн гараагүйгээс болж импортынхоо үнийг нэмэгдүүлж байна. Магадгүй Монгол Улсад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүнийхээ хэмжээнд хязгаарлалт хийхийг үгүйсгэх аргагүй гэж үзэх хэсэг байна. Үүнд тодорхой хариулт өгөхгүй юу?
-ОХУ дотооддоо шатахууны хомсдолтой байгаагаас үүдэн экспортлох квотоо багасгасан нь үнэн. Гэхдээ бид нэлээд арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, “Роснефть” компанитай урт хугацааны гэрээ байгуулсан. Ингэснээр дизель түлш 30 мянга, АИ-92 автобензин 10 мянга, А- 80 бензинд 10 мянган тонныг нийлүүлж байна. Үүнээс доош оруулахгүй гэж байгаа. Мэдээж энэ тоо хэмжээ зах зээлийн нийт тоо хэмжээг хараахан хангаж чадахгүй. Үлдсэн хувийг нь нефть импортлогчид бусад эх үүсвэрээс нийлүүлж байна. Тухайлбал, Омск, Латви, Литвээс хүртэл авчирч байна. Энэ сарын тухайд “Роснефть” компанийн нийлүүлж байгаа дизель түлшинд 73 ам.долларын илүү үнийн санал ирсэн. Ийм өндөр үнээр нефть импортлогч компаниуд шатахуунаа авч байгаа. Энэ үнэ мэдээж жижиглэнгийн үнэд нөлөөлөх байсан ч татварын бодлогоор зохицуулалт хийж байгаа
-Нөөц ямар байна вэ, өнөөдрийн хувьд?
-Өнөөдрийн байдлаар А-80 авто бензин 16 хоног, АИ-92 авто бензин 15 хоногт хүрэлцэх хэмжээгээр байгаа. Дизель түлшний хувьд долоо хоногийн нөөцтэй байна. Гэхдээ дизель түлшний нөөц багассан шалтгаан нь төмөр замтай холбоотой саатал гарсантай холбоотой байгаа юм.