Стресс
хуримтлагдсаар яваандаа сэтгэцийн эмгэг үүсгэдгүү ?
Стресс гэдэг үг маань хүчдэл гэсэн утгатай
англи үг. Янз бүрийн тааламжгүй нөлөөнүүд, хор хөнөөлийн цочролоос
стресс үүсдэг. Жишээ нь өлсөх, даарах, сэтгэлийн дарамтад орох, цус
алдах, гэмтэл авах зэрэг улмаас хүн ба амьтны бие махбодид үүсч байгаа
физиологийн хамгаалах урвал буюу хүчдэлийн байдлыг стресс гээд байгаа
юм. Сэтгэлийн стресс гэдэгт сэтгэл түгших, ичих, үзэн ядах, гомдох, айх,
өширхөх, уурлах, сэтгэл гутрал илэрдэг. Стресс өөрөө үе шаттай сэтгэл
түгшилтийн, эсэргүүцлийн, туйлдал ядаргааны гэсэн үе шатыг дамждаг.
Биемахбодийн илрэлд хүүхэн хараа өргөсөх, амьсгал бачуурах, цусны даралт
ихсэх, бие халуу оргих, хүйт даах, булчин чангарах, хооллох дур ихсэх,
буурах, цусан дахь сахар хүртэл ихэсдэг. Хүн юм бүхэн бухимдаад байвал
сэтгэц амархан өвчилнө. Стресс тайлах энгийн аргуудыг хэрэглээд сурах
хэрэгтэй. Сөрөг мэдрэмжээ өөрөө мэдэрч сурах, бусадтай санаа бодлоо
хуваалцах, өөрөө өөрийгөө ятгах. Жишээ нь би тайван байна. Надад сэтгэл
зовох зүйл алга. Би чадна, өөртөө итгэж байна. Би түүнийг уучлах ёстой.
Бүх юм сайхан болно гэж бодох тайван амгалан байх хэрэгтэй. Тэгэхгүй
ертөнцийн хамаг муу болгоныг толгойдоо эргэлдүүлж бодоод уурлаад үргэлж
хэн нэгнийг муулж, агшиж , огшиж хорсож яваад байх юм бол тэр нь
даамжирсаар ийм байдалд хүрнэ.
Үргэлжлэл