
Дашрамд сануулахад, УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсагчид МАН-ын байрыг галдан шатааснаар ашиглах боломжгүй болж, шинээр сэргээн босгох их ажилд орсон юм. Тодруулбал, 2009 оны долдугаар сараас “Өндөр буянт” компани Тусгаар тогтнолын ордонг барьж эхэлсэн бөгөөд энэ оны есдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн ч, нарийн засал чимэглэлийн ажил дуусаагүй тул үргэлжлүүлэн хийж байсан юм. Тус барилгыг барихдаа улсын төсвөөс зургаан тэрбум төгрөг гаргасны зэрэгцээ намынхаа гишүүд дэмжигчдээс тодорхой хэмжээний хандивыг авсан. Нийтдээ 14.7 тэрбум төгрөг зарцуулаад байна гэсэн мэдээллийг өнгөрсөн онд холбогдох хүмүүс өгч байсан билээ.
Зургийг ЭНД дарж үзнэ үү
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү