Шинэ дайчид тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2011.11.20-нд нийтлэгдсэн

Шинэ дайчид тангараг өргөлөө

2011 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан цэрэг дайчдын тангараг өргөх ёслол өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. 1000 цэргийн тангараг өргөх ёслолын  ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын  дарга Ц.Бямбажав нар оролцсон юм. Мөн Батлан хамгаалахын их сургуулийн сонсогчид болон хоёрдугаар ээлжийн дайчдын цэргийн алба хаах ангиудыг төлөөлж удирдлагууд болон цэргийн албан хаагчид ирсэн байлаа. Сүхбаатарын талбайг цэрэг эрсийн сүр хүчээр чимсэн шинэхэн дайчид тангараг өргөхийн өмнө “Догшин хар сүлдний нууц” баримтат киног үзэж сонирхсон нь энэ жилийн тангараг өргөх ёслолын нэгэн онцлог байлаа.

Гэрэл зургийг www.INET.mn сайт.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж