Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.11.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна

Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн  баруун хэсгээр үүлшиж , баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн  цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтан уулсаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор  Идэр, Тэс голын саваар 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулрхаг нутаг, Хэрлэн, Халх голын саваар 11-16 градус хүйтэн,  Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар  6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. 9-11 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшиж бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 28-33 градус,  бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 градус, Цэцэрлэг, Арвайхээр хот орчмоор 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 25-30 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй.  Салхи баруунаас  секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.9-11 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж