Ж.Сүххуяг уран бүтээлийн цэнгүүнээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

Ж.Сүххуяг уран бүтээлийн цэнгүүнээ хийнэ

“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэний дүрээр ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон жүжигчин бол УГЖ Ж.Сүххуяг. Тэрбээр удахгүй урлагт хайртай ард түмэндээ зориулан өөрийн уран бүтээлийн цэнгүүнээ хийхээр болжээ.

Цэнгүүнд нийтийн болон ардын дууны алдартнууд оролцохоос гадна театрын ахмад уран бүтээлчид оролцох аж.

Тэрбээр урлагийн алтан тайзнаа хөл тавьснаас хойш өдийг хүртэл 70 гаруй уран бүтээлд тогложээ.

Түүнийг ард түмэнд таниулсан уран бүтээлүүдийнхээ хэсгээс цэнгүүний үеэр дахин тоглож, үзэгчдэдээ бэлэг барих ажээ.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж