“Volkswagen” “Suzuki Motor”-ын хувьцааг худалдахгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

“Volkswagen” “Suzuki Motor”-ын хувьцааг худалдахгүй

Германы
машин үйлдвэрлэгч “Volkswagen” “Suzuki Motor” компанийн эзэмшлийн
хувьцааг буцааж худалдахгүй бол арбитрын шүүхэд хандана гэж төлөөлөгч нь
мэдэгджээ. Учир нь “Volkswagen”  хувьцааг нь хүчээр заруулах хууль зүйн
үндэс “Suzuki Motor”-т байхгүй гэж үзсэн юм. “Volkswagen” 2009 онд
“Suzuki Motor”-ын хувьцааны 19.9 хувийг худалдаж авах гэрээ байгуулсан
нь маргааны гол шалтгаан болоод байгаа юм. “Suzuki Motor”-ын төлөөлөгч
Ясухито Хараяама “"Volkswagen” манай технологийг үйлдвэрлэлд
нэвтрүүлэхээс татгалзсанаас гадна энэ хоёр брэндийн хооронд асар их
ялгаа бий” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж