
Монгол улсын гавъяат жүжигчин гэсэн эрхэм алдарын эзэн дуучин Т.Баясгалан кёкүшюүзан Д.Батбаяртай хуримлан, үрийн зулай үнэрлэж, бизнес эрхлэх болоод багагүй хугацаа өнгөрсөн. Нөхрийнхөө бэлэглэсэн “Баясгалантай дэлхий” гэх эмэгтэйчүүдийн төрөх эмнэлэгээр бизнесийн гараагаа эхэлсэн тэрээр “Эх орон” телевиз байгуулан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, “Зиндаа” сониныг өөрийн болгосон. Уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр хувийн амьдрал, бизнес хөөсөн гавъяатыг фенүүд нь их зантай болчихсон гэж дүгнээд байсан. Харин дуучин бүсгүй маань хэсэг хугацаагаар завсарласан уран бүтээлдээ эргэн орж байгаа. Тэрээр ирэх долоо хоногоос “New star” студи дээр шинэ цомгийнхоо ажилд орохоор ярилцсан байна.
Г.Даша