АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

Ардчилсан
намаас улс орон даяар энэ оны нэгдүгээр сараас эхлүүлсэн “Монгол
хүн-2020” хэлэлцүүлгийг өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 21 аймаг,
нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулсан билээ. “Эрх чөлөөтэй”, “Эрдэм
боловсролтой”, “Эрүүл чийрэг”, “Ажилтай”, “Орлоготой”, “Аюулгүй орчинтой
Монгол хүн” гэсэн үндсэн таван чиглэлээр иргэдийн санаа бодлыг
хэлэлцүүлсэн “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн хөтөлбөр
боловсруулах ажилдаа орж, улмаар өнөөдөр, маргааш хоёр өдөр аймгийн
намын удирдах ажилтны зөвлөгөөнийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо
зохион байгуулж байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат
өнөөдөр тус зөвлөгөөнийг эхлүүлжээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж