
аймгийн Даланзадгадын цахилгаан станцад хоёр хоногийн өмнө осол гарсан
тухай бид мэдээлсэн. Уг ослын улмаас аймгийн төвд цахилгаан, дулааны
хязгаарлалт хийжээ. Өнөөдрийн байдлаар цахилгаан станцын ослын
шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ба станцын үйл ажиллагаа хэдий
хугацаанд хэвийн горимдоо орох нь тодорхойгүй байна. Тус аймгийн
иргэдийн хэлж байгаагаар цахилгааны хязгаарлалтыг дөрөв дөрвөн цагийн
зайтай хийж байгаа бөгөөд цөөн хэдэн тооны орон сууцнаас бусад айл
өрхүүд дулаанаа авч чадахгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Eagle News TV