
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Монгол Улсад айлчлал хийж буй БНАСАУ-ын Ардын дээд хурал дахь Солонгос, Монголын найрамдлын бүлгэмийн дарга, Дээд боловсролын сайд, Ким Ир Сений Их сургуулийн захирал Сөн Жа Риб тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 17-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны оюутан солилцоо болон боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. БНАСАУ-ын төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Монгол Улсын Их Сургууль болон Ким Ир Сений Их сургууль хоорондын боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурав.