
Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар хооронд 2002 оны 10 дугаар сарын 7-нд байгуулсан хэлэлцээрийг шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2011 оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн хоёр талын дипломат, албан паспорт эзэмшигч иргэд харилцан 30-аас илүүгүй хоногоор визгүй зорчих талаар тохиролцож, ноот солилцов гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.