Андерс Бревик улстөрчдийг хөнөөх байжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

Андерс Бревик улстөрчдийг хөнөөх байжээ

Норвегид 77 хүнийг буудаж хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Андерс Бревик тус улсын эрх баригч хөдөлмөрийн намын удирдагчдыг устгахаар төлөвлөж байжээ. Тэрбээр мөрдөн байцаалтын үеэр өгсөн мэдүүлэгтээ тэднийг хөнөөхийн өмнө сургамж болгож хэлэх үг бэлдэж, цээжилсэн байсан гэж хэлсэн байна. Гэвч Утойя арал дээр болсон гэнэтийн дайралтын үеэр эрх баригч хөдөлмөрийн намын лидерүүдийн хэн ч гэмтэж бэртээгүй юм. Хэт барууны үзэлт Андерс Бревик өнгөрсөн долдугаар сард Осло хотын төвд засгийн газрын байрны машинд тэсрэх бөмбөг тавихдаа цагдаагийн хувцас өмсч, найман хүний амийг хөнөөснөө хүлээсэн байна. Тэрбээр тэндээс Утойя арал руу явж, хөдөлмөрийн намыг дэмжигч залуусын байрлаж байсан кэмпт 69 хүнийг буудаж хөнөөсөн. Амиа алдсан тэдгээр хүмүүсийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байжээ. Ийм хэрэг үйлдэх болсон шалтгаанаа тэрбээр “Норвеги болон Европыг лалын шашинтнуудын соёлоос хамгаалахын тулд зайлшгүй ингэж шаардлагатай байсан” гэж тайлбарласан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж