
Холливудын хөөрхөн хүүхнүүдийн нэг жүжигчин Энн Хэйтуэй Нью Йоркийн “Occupy Wall Street” хөдөлгөөний хэдэн зуун жагсагчидтай нэгджээ. 29 настай жүжигчин бүсгүй 58 сая ам.долларын хөрөнгөтэй, Холливудын А зэрэглэлийн жүжигчдийн нэг боловч ноосон малгай өмсч, нүдний шил зүүн 99-ийн нэг болох гэж хичээжээ. Америкчуудын зөвхөн мөрөөдөж л чадах тансаг амьдралтай Энн “Blackboards not Bullets” хэмээх лоозон барьж, жагсагчдын дэмжин шүгэлдэж байсан гэнэ. Нью Йоркийн Бруклины унаган хүүхэд Энн сүүлд тоглосон “Bride Wars” инээдмийн киноноос л гэхэд таван сая ам.долларын ашиг олсон билээ. Гэсэн ч тэрбээр баян хоосны ялгааг арилгахаар тэмцэж буй 99-ийн хөдөлгөөнд нэгдсэн байна.