
Ридли Скоттын тэргүүлдэг Scott Free Productions компани уг киног продюссерлэж байгаа аж. Р.Скотт одоогоор "Прометей" хэмээх зөгнөлт киноны зураг авалтыг хийж байгаа юм байна. Үүнийгээ ирэх оны дундуур дуусгаад Гертруда Беллийн тухай өгүүлэх киноны ажилд орохоор төлөвлөж байгаа ажээ. Киноны зохиолыг өмнө нь “Алтан нүд” зэрэг киноны зохиолыг бичиж байсан Жеффри Кейн бичиж байгаа аж.
Гертруда Белл нь 1868 онд Англид төрсөн боловч амьдралынхаа ихэнх хугацааг Ойрхи Дорнодод өнгөрүүлсэн эмэгтэй юм. Тэрбээр Их Британийн тагнуулын албатай холбоотой ажиллаж байсан бөгөөд Арабын Лоуренсын залгамжлагч гэгддэг байсан юм. Гертруда Белл 1926 онд Багдадад нас баржээ.