Кинонд бодитоор хийгдсэн зүйлс олон гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

Кинонд бодитоор хийгдсэн зүйлс олон гэнэ

Алдарт "Twilight" буюу "Хиртэлт" уран сайхны кино цуврал дөрөвдүгээр анги нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тус киноны гол дүрүүд Роберт Паттинсон, Кристин Стюарт нар "MTV”-д ярилцлага өгчээ.

Р.Паттинсоны ярьснаар кино зохиолтой танилцах үед бүр нэгдүгээр ангид тоглох гэж байснаас хэцүү санагдсан аж. Харин К.Стюартын хувьд "Хиртэлт"-ийн төгсгөлийн ангид тоглох үедээ бодитоор алгадуулж, өндрөөс унах болон хамгийн хэцүү нь Р.Паттинсонтой энгэр зөрүүлэх мөч байсныг дурсчээ.

Тэрбээр "Хадны цаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй утаа саагидаг. Гэтэл би эргэж харахдаа хальтираад доош унадаг хэсэг байдаг юм. Харамсалтай нь, буруу тооцоолсноос хиймэл хад хоёр ч удаа мөргөж унасан зураг авалт бий. Уйлах гэхээр дуу гарахгүй сонин байдаг юм билээ" гэжээ.

К.Стюарт үргэлжлүүлэн ярихдаа "Р.Паттинсонтой зураг авалтын үеэр энгэр зөрүүлдэг хэсэг бий л дээ. Урьд нь ийм төрлийн зураг авалтад орж байсан боловч энэ бол хамгийн хэцүү нь. Яагаад гээч. Найруулагч биднийг бараг л тийм зүйл хийлгэх шахсан" хэмээн хариулжээ.

Т.Батсугар

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж