
Европын Холбооны тээвэр хариуцсан комиссын дарга Смит Каллас Исландын галт уулаас болж хохирол хүлээсэн зорчигчдод нөхөн олговор олгох хэрэгтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Харин агаарын тээврийн болон аялал жуулчлалын компаниуд энэ хүндрэлээс болж 2.5 тэрбум еврогийн хохирол амсаад байгаа юм. Гэхдээ эдгээр хохирол амсаад байгаа компаниуд зах зээлийн өрсөлдөөнд ямар нэг давуу тал авна гэх асуудал байхгүй гэж тэрээр мөн сануулж байгаа юм. Харин хохирол хүлээсэн компаниудад улсых нь зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг бол дэмжинэ гэж байгаа юм. Гэхдээ энэ дэмжлэгийг Европын холбооны гишүүн орнууд харилцан уялдаатай үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Нөгөө талаар галт уулаас болж Умард болон Өрнөд Европын агаарын замууд хаагдсанаас болж асар их хохрирол амссан агаарын тээврийн компаниуд одоо эргээд нөхөн олговор олгохыг Засгийн газруудаасаа шаардах болсон байна. Харин мягмар гарагт Брюссельд болсон хэвлэлийн бага хурал дээр Каллас хэлэхдээ нислэгүүдийг эргэн сэргээснээс хойш удаагүй байгаа учраас хохирлыг яг таг тооцох боломжгүй байгаа гэж хэлжээ.
M.Наст
Эх сурвалж BBC агентлаг