Дуучин Lady Gaga хүүхэд айлгав

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

Дуучин Lady Gaga хүүхэд айлгав

Дуучин Lady Gaga хэдийн дэлхийн хэмжээний од болсон ч хүн болгон түүнийг биширдэггүй гэдгийг тэрбээр саяхан ойлгосон гэнэ. Лондонд хүүхдэд зориулсан хандивын арга хэмжээний үеэр нэгэн ээж хүүхдээ дуучин Lady Gaga-д тэврүүлэх гэсэн боловч бяцхан охин түүний  хачин малгай, хар шилнээс айж, уйлсан ажээ. Дуучин Lady Gaga хүүхэдтэй зургаа авахуулах дуртай байсан ч шаргал үстэй, цэнхэр нүдтэй бяцхан охиныг сүнсийг нь зайлтал айлгаж орхижээ. Хүний санаанд оромгүй этгээд хачин стилиэр хувцасладаг дуучин энэ удаа хамаагүй энгийн харагдаж байсан ч тэр жаахан охиныг өөртөө татаж чадаагүй бололтой.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж