цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын саваар 16-21 градус, Дорнод Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Халхголын саваар 13-18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 11-13 градус хүйтэн байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-нд баруун зүгийн нутгаар, 21-нд говь талын нутгаар, 23-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-нд ихэнх нутгаар хүйтрэх боловч бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Идэр, Тэс голын сав газар, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.