Орхон аймаг, ОХУ-ын Буриад улстай хамтын ажиллагааны харилцаатай. Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн удирдлагуудын хооронд төдийгүй хэд хэдэн салбарт амжилттай хөгжиж байгаагаараа онцлог юм. Саяхан Буриад улсын Улаан-Үд хотын Боловсрол, соёлын салбарын ажилтнууд тус аймгийн ажил, мэргэжилтнүүдийнхээ урилгаар ирж, хоёр хотын боловсрол, соёлын байгууллагуудын 2014 он хүртэл хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Тэд Орхон аймгийн боловсрол соёлын байгууллагууд, зарим үйлдвэр аж ахуйн газруудаар явж танилцжээ.
А.Зул