ТББ-ыг чадавхжуулах сургалт болов

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

ТББ-ыг чадавхжуулах сургалт болов

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн өдөр арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг угтан  “Тэгш нийгэм холбоо” төрийн бус байгууллагын санаачилгаар Италийн Засгийн газрын бус АИФО байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын санхүүжилтийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын удирдлагуудын нээлттэй уулзалт, ярилцлага өнөөдөр боллоо. Сэргээн засалтын үндэсний төвд болсон уулзалт ярилцлагыг нээж, “Тэгш нийгэм холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Батболд, АИФО байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын менежер Л.Энхбуянт, клиникийн профессор Б.Галя нар мэдээлэл хийлээ. Оролцогчид харин нийгмийн хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулж өнөөгийн байгаагаасаа илүү сайн сайхан нийгмийг хамтдаа бүтээе гэсэн зорилт дэвшүүлсэн юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн 7 тэрбум хүн амын 15 хувь буюу 1 тэрбум 350 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэнэ. Монгол Улсын хэмжээнд хүн ам орон сууцны тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд 108.080 гэж гарчээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар АИФО байгууллагын суурин төлөөлөгчийн газрын менежер Л.Энхбуянт ТББ-уудын удирдлагуудыг чадавхижуулах талаар хичээл заан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудал болох хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны нөхцөл, бэлэн болсон бараа бүтээгдэхүүний борлуулалт, дээрх иргэдийн талаар нийгэмд зөв ойлголт бий болгох талаар хичээл заасан юм. Уулзалт, ярилцлагад МХБИНХ, МХБЭЭҮТ, МХБИЧҮЭ, ХБИБИТ, МХБИХ, Тэгш нийгэм Холбоо төрийн бус байгууллага, Тулга-5 студи, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Айвуун, Дүлий иргэдийн хөгжлийн төв зэрэг 25 төрийн бус байгууллагуудын  удирдлагууд оролцож өөрсдийн өмнө тулгарч буй бэрхшээл болох хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны нөхцлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцов.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж