Дэд сайд төслийн удирдагчидтай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Дэд сайд төслийн удирдагчидтай уулзав

Сангийн дэд сайд Т.Очирхүү өөрийн эрхлэх асуудлын хүрээнд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн удирдагч, зохицуулагч нартай  уулзалт хийж, яамны Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас төслүүдийн үйл ажиллагаанд 2009 оны байдлаар хяналт-шинжилгээ хийж үр дүнг үнэлсэн  үнэлгээг танилцуулж, цаашид төслүүдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, ажлын хариуцлагыг сайжруулах зэрэг асуудлаар ярилцлаа.
Дэд сайд хэлсэн үгэндээ Олон улсын байгуулага, хандивлагчдаас Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий олон төсөл,  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь зохих үр нөлөөгөө үзүүлж ирсэн. Энэ хүрээнд Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд төсвийн шинэчлэлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсөв, санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах,  жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, иргэдийн үүсгэл санаачлагад тулгуурлан  бага, дунд орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр 2009 оны байдлаар 10 төсөл  хэрэгжиж  байгааг дурдав.
Сангийн сайдын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжиж байгаа эдгээр 10 төслийн нийт өртөг нь 184.4 сая ам.доллар байна. Эдгээрийн 46.6 хувь нь буюу 85.9 сая доллар нь урт хугацаатай зээл, 53.4 хувь нь буюу 98.5 сая доллар нь буцалтгүй тусламжийн хөрөнгө байна. Төслийн үр дүнд 10.9 мянган хүн шинээр ажлын байртай болж, жижиг дунд үйлдвэр, хувийн хэвшилд зохих хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, төсөв, санхүүгийн эрх зүйн орчныг шинэчлэхэд зөвлөх үйлчилгээ, дэмжлэг авах, санхүүгийн удирдлагын томоохон  программ хангамж бий болгох зэрэг ажлууд  үр дүнгээ өгч байгааг цохон тэмдэглэв.
Яамны Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас  эдгээр 10 төсөлд хяналт шинжилгээ хийхэд Маш сайн-  1, Сайн- 3, Хэвийн – 4, Удаашралтай гэсэн үнэлгээг хоёр  төсөл авсан байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж