
ОХУ дахь Монголын ЭСЯ-наас Польшийн Хилийн цэргийн алба, Люблин дэх прокурорын газрынхантай уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр ЭСЯ-ны ажилтан А.Батсайханд холбогдох хэргийг ойрын үед шүүхэд шилжүүлэн ажиллахаа прокурорын газраас мэдэгджээ. Мөн Польшийн тал манай ЭСЯ-ны консулын хэлтэст ноот бичиг ирүүлсэн байна. Уг ноот бичигт “Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дугаар зүйлийн нэг болон 285 дугаар зүйлийн нэгийн 1, 2-т заасныг тус тус үндэслэн Люблин дэх Баруун Люблин дүүргийн шүүх Авирмэдийн Батсайханыг гурван сарын хугацаагаар саатуулан хорих арга хэмжээ авахаар болов” хэмээн мэдэгдсэнийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Манай улсын дипломат ажилтан А.Батсайханыг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм. Тэрбээр энэ хэрэгт зөвхөн сэжигтнээр татагдсан байгаа гэдгийг албаныхан онцлоод, цаашид ямар арга хэмжээ авахыг цаг тухайд нь мэдэгдэнэ гэлээ.