Лүндээ гишүүн оюутнуудад шүлэг уншив

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Лүндээ гишүүн оюутнуудад шүлэг уншив

УИХ-ын эрхэм гишүүн Д.Лүндээжанцан өөрийнхөө сонгогдсон тойрог Өвөрхангай аймгийн оюутан залуусын төлөөлөлтэй өнөөдөр Төрийн ордонд уулзлаа. Ахмад хүний, багш хүний хувиар тэрбээр оюутан залууст хичээл сурлагадаа анхаарах талаар сургамж зөвлөгөө зөндөө өгч байв. Бас оюутнуудад шүлэг уншиж өглөө. Бодвол өөрийнх нь бүтээл байх. Тэрбээр шүлэг сайн бичдэг, дууны үг ч цөөнгүйг бичиж уран бүтээлийн номоо хэвлүүлээд амжсан эрхэм. Уур амьсгалыг ингэж зөөлрүүлснээр Өвөрхангайн оюутнууд гишүүнтэй үеийн юм шиг санал бодлоо хуваалцана лээ. Бас шилдэг оюутнууддаа МОХ-ны алтан медаль гардуулцгаав.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж