Mariah Carey виртуаль тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Mariah Carey виртуаль тоглолт хийнэ

Дуучин Mariah Carey Зул сарын баярыг тохиолдуулан шүтэн бишрэгчдэдээ онцгой бэлэг барихаар зэхжээ. Тэрбээр Европын томоохон хотуудад виртуаль тоглолт хийх гэнэ. Тодруулбал, Германы Франкфурт, Польшийн Краков, Хорватын Загреб, Македоны Скопье, Монтенегро улсын Подгорица зэрэг хотноо “Oh Santa”, “All I Want for Christmas Is You” зэрэг Зул сар, шинэ жилийн баярын хит дуунуудаараа бэлэг барих ажээ. Тайзан дээр бэлэгний том хайрцганд байрлуулсан дэлгэцэнд дуучин бүсгүйн дүрс гарч, өмнө нь дөрвөн бүжигчин хайрцагнаас гарч, бүжиглэх гэнэ.

Mariah Carey-гийн цомгууд дэлхийн хэмжээнд нийт 200 сая гаруй хувь борлогдсон юм. Тэрбээр “All I Want for Christmas Is You” дуугаа өөрөө зохиосон бөгөөд энэхүү дуу нь багтсан “Merry Christmas” цомог нь жилийн жилд Зул сарын баярын хамгийн их борлуулалттай цомог байдаг ажээ.

Эх сурвалж: “Eagle TV”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж