
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2011.11.18/ үнэт цаасны 4096 дахь удаагийн арилжаагаар нийт 44 ХК-ийн 64,4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 199,3 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 28 ХК-ийн 189.8 мянган ширхэг хувьцааг 57.8 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 16 ХК-ийн 9.6 мянган ширхэг хувьцааг 6.6 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 217 хэлцэл хийжээ. Нийт 44 үнэт цаас арилжсанаас 23 үнэт цаасны ханш өсч, есөн үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21438.36 нэгжид хүрч өмнөх өдрөөс 63.35 нэгжээр буюу 0.30%-иар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 271.1 тэрбум төгрөг болсон байна.
Т.Маша