Бичиг баримтыг сансраас хянана

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Бичиг баримтыг сансраас хянана

Энэтхэгийн нэг муж байгууллагын удирдлага баримт бичгийг хянах шинэ санаа бодож олжээ. Бичиг цаас бүхий хавтсанд Жи Пи Эс төхөөрөмж суулгах замаар байнгын хяналтдаа байлгах боломжтой болох гэнэ.

"Бичиг баримтыг нэг газар хийчихээд эргээд хайж олох гэж их цаг зарцуулсаар би залхаж байна. Харин мэдээллийн технологийн тусламжтайгаар асуудлын аргыг би олсон" гэж Ражастхан мужийн Биканера хотын Хот төлөвлөлтийн, удирдах газрын дарга Притхвираж Санкхала мэдэгджээ.

Санкхала шинэ санаагаа Мэдээллийн үндэсний төвийн мэргэжилтнүүдэд танилцуулсан байна. Нэг төхөөргийн өртөг 30-50 рупи болох аж. Төслийг хэрэгжүүлэхэд 5000 орчим төхөөрөг худалдаж авахад төлөвлөж байна.

Сансраас хянах дэд бүтцийн хамт ойролцоогоор нэг сая рупигийн зардал гарах ажээ.

"Бид төслөө амжилттай хэрэгжүүлбэл бусад байгууллагад ч хэрэгжих болно" гэж түшмэл ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж