
Тэвштэй машин
Энэ машиныг барьж яваа залуу хүнд ачаа тээвэрлэдэг төдийгүй тэр өөрөө ч хүчир ажлаас няцдаггүй гэсэн үг. Түүний хэн нэгэнтэй үүсгэсэн харьцаанд ч тэр гол үүрэг гүйцэтгэдэг.
Бүхээгтэй машин
Тэр бол хиппи залуу. Гарцаагүй. Тэр замаасаа хазайдаггүй. Гэхдээ тэр өнгөрснийг эргэн дурсах дуртай эсвэл заримдаа бүр гүн автдаг тал бий. Бүрэн итгэлтэй байхын тулд түүний талаар ихийг мэдэх хэрэгтэй.
Сонгодог машин
Тэр бүхээгтэй машины залуутай адил өнгөрсөн үедээ амьдардаг. Гэвч түүний сонгодог зүйл таашаадаг байдал нь цаг хугацааны шалгуурыг үнэлдэг болохыг харуулж байна. Тэр бусдын шүүмжлэлээс айдаг хүн биш.
Стандарт машин
Илүү дутуу тоноглолгүй энэ машин анх харахал уйтгартай санагдаж болох. Түүний эзэн ч сонголттойгоо адил жирийн ажил хэрэгч хүн. Түүнтэй уулзахад буруудах зүйл байхгүй.
Гял цал спорт машин
Хэрэв энэ залуу бусдын анхаарлыг татахыг хүсээгүй л бол ийм унаа сонгохгүй байх байсан. Сайрхуу энэ залуу олны анхаарлын төвд байх дуртай. Тэр тан дээр гэрэл тусгах нь уу эсвэл хажуугаар чинь өнгөрөх үү гэдгийг өөрөөсөө асуу.
Далавч маягийн нэмэлт тоноглолтой машин
Түүний багажинд гольфын цохиур, шумбах хэрэгсэл зэрэг зүйлс байдаг бол тэр адал явдалд дуртай. Түүнийг гэнэтийн шийдвэр гаргахад гайхах хэрэггүй.
Эдийн засгийн хэмнэлттэй машин
Тэр байгаль орчинд ээлтэй хүн хэдий ч түүний машинд суух аминд халтай байж магадгүй гэсэн сэжиг төрдөг. Та түүнийг зөвхөн машин зогсоолтой газар зогсоно гэж бухимдангуй хэлэхэд үүнийг анзаарна.
Ямбий машин
Түүний машины цонх нь хагарсан, суудлын бүрээс нь уранхай, эсэхийг ажигла.Суудлынх нь доороос бэлэн хоолны сав гарч ирвэл түүнээс хол байхын сануулга.
Супер жийп
Эцсээ хүртэл эзэндээ үйлчлэхээр бүтээгдсэн машин. Бид ийм машиныг эрчүүд л унадаг гэж ойлгодог. Энэ залуугын амьдралд хоосон орон зай их бий. Гэвч тэр энэ их зайг хүүхдийн дуу шуугианаар дүүргэхийг хүсэх болов уу ?
Ачааны аварга
Түүний унааны сонголтоор бол тэр алдаагаа залруулахыг хэт их хичээдэг этгээд. Тэр замыг ганцаараа эзэгнэхийг хүсдэг. Түүний энэ туйлшрал нь түүнийг хэт их өндөрт тэмүүлдэг хандлагатай холбоотой. Тэр таныг өөртөө татахын тулд бэлэг сэлтээр дарж мэднэ.
Моторт дугуй
Энэ залуу бол шувуу шиг л эрх дураараа. Түүнд хурдны замаар явахыг хориглохыг юман чинээ тоохгүй. Тэр таны амьдралд гэнэт л дайраад ороод ирж мэднэ. Тэр таныг тэнгэрт хөөргөж ч болзошгүй. Гэвч тэр амархан нисээд явчихаж бас чадна. Түүний хүүхэд шиг зангаас болгоомжил.