
Холливудын хамгийн сайхан хос гэгдэж байсан Деми, Эштон нар салсан ч цаашид сайн харилцаатай хэвээр үлдэнэ хэмээн бие, биедээ амласан гэнэ. Эштон Катчер Twitter-тээ “Демитэй хамт амьдарч байсан үеэ үргэлж сайхнаар дурсах болно. Гэвч гэрлэлт гэдэг хамгийн хэцүү зүйл” хэмээн бичсэн бол Деми өөрийнх нь төдийгүй гэр бүлийнхэнд нь ч хэцүү байгаа тул түүний хувийн асуудалд хүндэтгэлтэй хандахыг хүсчээ.
Н.Энх