
“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Даяар Монгол” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал хийлгэж, “Тэнгэрлэг Монголын газар шороо” хөдөлгөөн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран гадны хөрөнгө оруулалттай хоолны газруудад хийсэн шалгалтынхаа дүнг танилцууллаа. Шалгалтын явцад гадны хөрөнгө оруулалттай гэх 15 хоолны газраас зөрчил илэрсэн байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар нь аливаа зөрчил илэрсэн тохиолдолд тодорхой хугацаанд акт тавьж, хаахаас бус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх байдаггүй тул дээрх байгууллагууд хамтран холбогдох хууль, эрхзүйн байгууллагуудад хандан зөрчил илэрсэн газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүсч, албан бичиг хүргүүлэхээр болсон байна.
Шалгалтын явцад гадны хөрөнгө оруулалттай зарим зоогийн газрын гал тогоонд махыг “Commet” угаалгын нунтгаар угааж буй тохиолдол ч гарсан байна. Тэр бүхнийг зурагжуулан баримтжуулж авсан бөгөөд энэ мэт зөрчлүүдийг баримтын хамт холбогдох хууль зүйн байгууллага, МХЕГ-т хүргүүлэхээ мэдэгдлээ.
Г.Даша