IJF дасгалжуулагчдын ”амыг барина”

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

IJF дасгалжуулагчдын ”амыг барина”

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос тэмцээний үед тамирчдаа дэвжээнд авч гарсан дасгалжуулагчдын биеэ авч явах байдлын талаар шинэ дүрэм баталжээ. Арваннэгдүгээр сарын 19-20 буюу маргааш, нөгөөдөр Голландын Амстердам хотноо болох Гран-при тэмцээнээс эхлэн дүрмийн дараах заалтуудыг хэрэгжүүлж эхлэх аж.

  1. Барилдааны үед дасгалжуулагчид өөрийн тамирчиндаа заавар зөвлөгөө өгч болохгүй
  2. Харин шүүгчийн МАТЭ дохионы дараа буюу барилдаан түр завсарласан үед дасгалжуулагч тамирчиндаа заавар зөвлөгөө өгч болно.
  3. Шүүгч ХАЖИМЭ дохиог өгч, барилдаан цааш үргэлжлэхэд дасгалжуулагч дахин чимээгүй байдлаа хадгалах хэрэгтэй.
  4. Хэрэв дасгалжуулагч энэхүү зааврыг зөрчвөл түүнийг дэвжээний хажуугаас хөөнө.
  5. Хэрэв дасгалжуулагч дэвжээний хажуугаас холдсон ч үргэлжлүүлэн хашгирсаар байвал торгуулийн арга хэмжээ оногдуулна гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж