
АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Боинг” компани Индонезийн агаарын тээврийн компани “Lion Air”-тэй 21,7 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, их хэмжээний захиалга авчээ. Индонезийн агаарын тээврийн хамгийн том хувийн компани ойрын нислэгийн 230 онгоцоо шинэчлэхээр захиалга өгсөн байна. “Боинг” өмнө нь Арабын нэгдсэн Эмиратад 777 загварын тийрэлтэт онгоц худалдахаар 18 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. “Боинг” компанийн төлөөлөгч Индонезитэй байгуулсан гэрээг захиалгын хэмжээ болон ам.долларын хэмжээгээр урьд хожид байгаагүй том гэрээ” гэж хэлсэн байна. Азийн эдийн засаг хөгжихийн хирээр тус бүс нутаг дахь дундаж орлоготой иргэд олон болж байгаа ажээ. Иргэдийн орлого өсч буйгаас агаарын тээврээр зорчигчдын тоо ч нэмэгдэж байгаа юм байна.
Н.Энх