Олимп, дэлхийн аваргууд лекц уншлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Олимп, дэлхийн аваргууд лекц уншлаа

Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар нар жилийн өмнө хамтран “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллага байгуулсан билээ. Цаг наргүй үргэлжилдэг бэлтгэл сургуулилт, тэмцээн, уралдааныхаа хажуугаар бусад тамирчдынхаа ур чадвар, амьдралын баталгаа, хөрөнгө санхүүгийн асуудлаас эхлээд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлд сэтгэл гаргаж яваа гурван гавьяатын санаачилсан байгууллага тун удахгүй нэг нас хүрэх юм. Нэг жилийнхээ ойн босгон дээр тэд “Амжилтын төлөө хамтдаа” спортын лекц, чөлөөт уулзалтыг Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу хуучнаар Хөтөл хотхонд зохион байгууллаа. Олимп, дэлхийн аваргууд хэрхэн амжилтад хүрсэн тухайгаа болон хүн бүхнийг эх оронч сэтгэлтэй, хүссэн, зорьсон бүхэндээ амжилт гаргаж байхыг уриалсан сонирхолтой итгэлийг 1000 гаруй хүүхэд, залууст тавьлаа. Мөн тэд хүүхэд залуустай хамт сагсан бөмбөгөөр өрсөлдөж, спортоор амьсгалсан нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж