“YouTube”-ийн 2009 оны хамгийн алдартай хүн Сюзан Бойл байв | News.MN

“YouTube”-ийн 2009 оны хамгийн алдартай хүн Сюзан Бойл байв

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

“YouTube”-ийн 2009 оны хамгийн алдартай хүн Сюзан Бойл байв

“YouTube”-ийн 2009 оны хамгийн алдартай хүн Сюзан Бойл байв

“Авьяаслаг британичууд” шоунд оролцож, дэд ялагчаар тодорсон 47 настай Сюзан Бойл дэлхийд хэмжээнд өргөн хэрэглэгддэг, хамгийн олон хэрэглэгчтэй “YouTube” видео порталь сайтны 2009 оны хамгийн эрэлттэй, алдартай, супер одоор шалгарчээ. Шотланд гаралтай дуучин бүсгүй анх “Авьяастлаг британичууд” шоуны шалгаруулалтад оролцож, “I Dreamed a Dream” дууг тун гайхалтай дуулсан нь шүүгчид төдийгүй олон нийтийг гайхашруулсан бөгөөд “YouTube”-д тавигдсан тэрхүү бичлэгийг давтагдсан тоогоор дэлхийн хэмжээнд 120 сая үзэгч үзсэн байна.

Харин хоёрдугаар байрт шүдний эмчид очиж, мэдээ алдуулагчийн тусламжтайгаар шүдээ авахуулчихаад гэртээ харих замдаа явж буй долоон настай хүүгийн бичлэг шалгарсан байна. Уг бичлэгийг хүүгийн аав нь тус сайтад байрлуулсан бөгөөд “David After Dentist” нэртэй уг видео 37 сая гаруй үзэгчдийн сонирхлыг татжээ. Долоохон хоногийн дотор таван сая үзэгчдийн хүртээл болсон энэхүү бичлэг тухайн үедээ томоохон шуугиан тарьж байсан юм. Шүдээ авахуулахаар түр зуурын мэдээ алдуулагч хийлгэсэн долоон настай хүүгийн хөгжилтэй бичлэгийг http://www.youtube.com/watch?v=txqiwrbYGrs холбоосоор орж үзэх боломжтой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж