
Энэ уулзалтаар дээрх ангиудад хоригдож буй шүүгдэгч, ялтан нарт прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг гардуулахад зориулж хорих ангиас шүүхийн ажилтнуудад тусгай өрөө гаргаж, ялтнуудад биечлэн гардуулж байх, шаардлагатай тохиолдолд зарим шүүх хуралдааныг хорих ангид явуулахаар шүүх хуралдааны танхимд бий болгох зэрэг асуудлыг ярьсан байна.
Мөн хүний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлахгүй байх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор амралтын хоёр өдөр ажиллах шүүгчдийн хуваарийг хорих ангид гаргаж өгчээ. Үүнээс гадна шүүгдэгч, ялтнуудад долоо хоногт нэг удаа эргэлт оруулж байхаар болсон гэнэ. Түүнчлэн хорих анги, шүүхийн байгууллагуудын хооронд онлайнаар холбогдох төсөл хэрэгжүүлж ажиллахаар болжээ.
http://www.mminfo.mn/