
NBA-ын ажил хаялтыг хугацааг хамгийн ихээр ашиглаж байгаа хүмүүс бол “Нью-Жерси Нэтс”, “Денвер Наггетс” багийн тоглогчид. Тэдний нэг болох Жордан Фармар Израйлийн аваргууд болох “Маккаби Тел Авив” багт хүчин зүтгэж байна. NBA-ын ихэнх тоглогчид улирал эхлэх үү, үгүй юү гэдгийг хүлээж сууж хооронд Жордан Фармар Израйлд од болж байна. 188 см өндөртэй “Нью-Жерси Нэтс” багийн холбон тоглогч 2011-12 оны улиралд тохиож байгаа ажил хаялтын үеэр зүгээр суухыг хүсэлгүй Европын тавцанд тоглож байгаа юм. Европт тоглох нь залуу хүний хувьд илүү туршлага болно гэж тэр үзэж байгаа. Түүнтэй адил бодолтой олон тоглогч бий. “Нэтс”-ийн төлөөлөл Фармарын хувьд хөдөлмөрийн гэрээний тал дээр тохиролцоонд хүрэхгүй байгаа үйл явцыг бүгдийг мэдэж байгаа бөгөөд тоглогчдын талд бүрэн зогсоно гэдгээ илэрхийлсэн байна. Тоглогчид өнгөрсөн долоо хоногт лигийн зүгээс тавьсан сагсан бөмбөгтэй холбоотой орлогын 50-50 гэсэн саналыг хүлээж аваагүй. Тийм учраас лигийн тоглолт хэзээ эхлэх нь тодорхойгүй болоод байгаа ч тоглогчид энэ үйлдлээ өөрсдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэдгээр тайлбарласан. Фармар ч мөн ийм бодолтой байгаа юм. “Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд аварга авч байсан тэрбээр одоо “Маккаби”-гийн гол тоглогчдын нэг болжээ. Үүнийгээ сарын эхээр гол өрсөлдөгч болох “Реал Мадрид”-ын эсрэг 27 оноо авснаар батлан харуулжээ.
Score Studio