


Дэвжээ наадамд нийслэлийн ерөнхий боловсролын 100 гаруй сургуулиас 45 сургууль оролцож ухаан бодол авъяас чадвараараа өрсөлдөн эхний шатнаас шилдэгийн шилдэг 15 баг шалгарч үлдэн хагас финалд өрсөлдөх эрхээ олж авсан. Хагас финалд үлдсэн сургуулиудаас гадна үзэгчдээс хамгийн их мессеж санал авсан 3 сургуулийг шууд хагас финалд оролцох эрхээр шагнасан юм. 2010 оны 4-р сарын 16,17,18-ны өдрүүдэд наадмын хагас финалын тоглолтууд маш ширүүн өрсөлдөөн дунд болж өдөрлөлөө. Эцсийн шатанд 84-р сургуулийн “Монгол Сэтгэмж” баг, Сэтгэмж Цогцолбор сургуулийн “Гүмүда” баг, 44-р сургуулийн “Хязгааргүй Тэмүүлэл” баг, Шавь Цогцолбор сургуулийн “Жавхаа” баг, 35-р сургуулийн “Залгамж” баг, Цэцээ Гүн Цогцолбор сургуулийн “Талын Язгууртан” баг, 53-р сургуулийн “Ирээдүйн Хөтөч” багууд шалгаран үлдэж 10,000,000 төгрөгийн төлөө өрсөлдөх эрхээ олж авлаа байна.
Сурагчид энэ наадамд оролцсоноор тэдний хамт олны төлөвшил, багаар хамтарч ажиллах, хууль эрх зүйн мэдлэг, авъяас чадвар нь дээшлэхээс гадна өсвөр үеийнхний дундах гоц авъяастнууд олны анхааралд өртөж, цаашилбал улам хөгжих гол талбар нь ДЭВЖЭЭ байх юм байна.