“Их сөгнөөн” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

“Их сөгнөөн” эхэллээ

Улсын нийслэлийн маань урлаг соёл, баяр цэнгэлийн хэв маяг, уур амьсгалын толь болдог “Их Сөгнөөн” эхэлжээ. Түм түжигнэсэн их хотын иргэд Их Сөгнөөнд ирж өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цагийн хэлхээс болсон хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт, циркийн илбэ ухаан, хөгжөөн баясгагчдын үзүүлбэрүүдээр нүдээ хужирлангаа эх орны үйлдвэрийн шинэхэн шар айргаар цангаа тайлдаг билээ. Өдгөө цагийн залуусын соёлтой бөгөөд зохистой хэрэглээ болсон шар айргийн Их Сөгнөөн баяр гадны шар айргийн наадмын хуулбар гэхээсээ илүү их хотын уур амьсгал, өнгө төрхийг тольдсон ихэд монголжуу арга хэмжээ болдогоороо онцлог. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэ баяр хотын маань хойморт Баянгол ресторанд ийнхүү эхэлж байгаа нь энэ.

Энэ жилийн Их Сөгнөөнд Харанга, Эргэн дурсахуй зэрэг үеийн залуусын сэтгэлд хоногшсон уран бүтээлчдээс эхлээд Киви, Лемонс гээд өнөө цагийн өнгө төрхийг илтгэсэн олон уран бүтээлчид оролцож байгаа юм байна. Баярт ирсэн сөгнөөнчдийн элгийг жүжигчин Д. Хүрэлхүү элэглэлээр эмчлэх бол илбийн үзүүлбэр, Их Сөгнөөний ээлжит дуудлага худалдаа, элдэв сонирхолтой тэмцээн болдогоороо болж ирсэн хүн бүгд нэгийг үзэж, хоёрыг хожих боломжтой аж.
Сөгнөөнчдийн сонголтонд дэлхийд танигдсан Tiger, зөөлөн сайханаараа алдар нь түгж, дуунд хүртэл дурсагдах болсон Сэнгүр, эрчүүдийн сонголт Жалам хар гээд үндэсний брэндүүдээ ихээр сөгнөж базаасан байна. Ердөө тавхан хоногийн турш үргэлжлэх “Их Сөгнөөн”-ийг зорих залуусын цуваа эхний өдрөөс тасралтгүй үргэлжилж Баянгол тийш зурайх сөгнөөнчдийн жим балрахааргүй болсоныг илтгэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж