Өнөөдөр жазз тоглолттой

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Өнөөдөр жазз тоглолттой

Улсын филармонийн концертын их танхимд өнөөдөр “Grooving High” нэртэй жазз тоглолт болох гэж байна. Тус тоглолтод "Pause" жазз хамтлаг,  Улсын филармонийн дэргэдэх үлээвэр хөгжмийн “Jazz Sound” хамтлаг оролцох юм. Энэ үдэш шинэ үеийн жазз хөгжмийг тодорхойлогч John Dizzy Gillespie, Charlie Parker нарын бүтээлүүд, Errol Garner, Harold Arlen, Duke Ellington,Cole Porter мөн Beatles зэрэг дэлхийн шилдгүүдээс эгшиглэх гэнэ. Мөн  Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын "Маамуу нааш ир" дуунаас сэдэвлэн Ж.Энхбаярын найруулан бичсэн "Маамуу бол" зэрэг өөрсдийн болон ковер бүтээлүүдийг тоглох аж.  

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж