Цагаан ордон руу буудсан этгээдийг хорьжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Цагаан ордон руу буудсан этгээдийг хорьжээ

АНУ-ын Цагаан ордон руу буудсан этгээдийг Ерөнхийлөгч Барак Обама болон түүний засаг захиргааны албаны хүнийг хөнөөхийг оролдсон хэрэгт буруутгаж байна.  Айдахогийн иргэн 21 настай Оскар Ортега-Хернандезийг Холбооны шоронд хорьж байгаа бөгөөд ойрын хугацаанд яллах гэнэ. Цагаан ордон руу буудсан шалтгаанаа тэрбээр “Бурхан өөрт нь онцгой даалгавар өгсөн” гэж тайлбарласан гэнэ. Цагаан ордны хамгаалалтын ажилтнууд түүнийг сэтгэхүйн өөрчлөлттэй, түрэмгийлэгч гэж хэлжээ. Энэ хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсан юм. Цагаан ордон, Вашингтоны цамхгийн хооронд буун дуу гарахыг бүгд сонссон байна. Цагдаа нар буутай машиныг олсны дараа гэмт этгээдийг лхагва гаригийн орой баривчилжээ. Сумыг Ерөнхийлөгчийн ордны унтлагын өргөөний орчмоос олсон байна Сумны нэг нь ордны гадна шилийг хагалж, дотор талын сум нэвтэрдэггүй шилэн ханыг мөргөсөн бол нөгөө сумыг өргөөн дотроос олсон байна. Дээрх хэрэг гарахад тэргүүн хатагтай эзгүй байсан ч Ерөнхийлөгчийн охид Саша, Малия нар гэртээ байжээ. Айдахо мужийн иргэн Ортега өнгөрсөн аравдугаар сарын 31-нд сураггүй алга болсон гэж гэрийнхэн нь цагдаад мэдээлсэн байжээ. Тэрбээр энэ хугацаанд Вашингтонд орогнож байсан гэнэ. Техас, Юта зэрэг мужийн цагдаад баривчлагдаж байсан Ортега гэгчийг хэт даврагч бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоогоогүй ажээ.
Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж